2010-07-12
... "Тамд хүрэх тасалбар-2" ...
Жигүүр хэр удаан ухаангүй хэвтсэнээ ч мэдсэнгүй. Ямартай ч өнөөх өвгөний өгсөн шингэн зүйлийг уугаад муурч унасан шигээ гэнэт сэргэв. Өндийн босоод эргэн  тойрноо ажвал нэгэн жижигхэн өрөөнд байх ба уг өрөөнд хаалга гэх зүйл байсангүй. Орчин тойроноо ажиглаж танилцаж дуусаад өөр хийх зүйл түүнд үгүй тул хана налан  суугаад яаж яваад ийм байдалд орох болсныхоо учирыг олохын тулд дэмий л өнгөрсөн бүх амьдралаа эрэгцүүлж бодож эхлэв.
          ...Жигүүр арван жилд байхын л зодоон цохион хийж аав ээжийнхээ сэтгэлийг зовоосон хүүхэд байсан ба 10 төгссөн жилээ сургуульд орсонгүй. Улмаар болох бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж яваад дээрмийн хэрэгт холбогдон цагдаа шүүхийн хаалга татан жил 6 сарын хорих ял авчээ.

Ингээд хоригдохоор шоронд яваад 2 сар хиртэй болж байтал аав нь гэнэт нас барсан гэсэн таагүй мэдээ ирж хэсэгтээ л хүнд байдалд байв. Яваандаа уйтгар гуниг нь тайлагдахын хирээр шоронгийн хатуу амьдралд дасаж эвлэрч, үүний зэрэгцээ ааш зан нь эвдэрч эхлэв. Нэг удаа нэгэн хоригдолтой ялихгүй зүйлээс ам мурийж, түргэн уурнаасаа болж хутгалж орхитол өнөөх хоригдол газар дээрээ нас барснаар дээрмийн хэрэгээр аавын хаалга татсан залуу хүү хүн амьны хэрэгтэн болж чанга дэглэмтэй хорих руу шилжих нь тэр. 10 жилийн ял авсанаас 6 жилийг нь биеээр эдлээд байтал ерөнхийлөгчийн зарилгаар хугацаанаасаа өмнө суллагджээ. 
         Наранд гараад хэсэгтээ л ээждээ хань бараа болж хүний хүү шиг, хүн шиг амьдарч найз бүсгүйтэй ч болоод авав. Найз бүсгүйг нь Маралаа гэх ба нүдээрээ инээсэн хөөрхөн бор бүсгүй бий. Жигүүр ч өөрөө дажнүй бие хаа, царай зүстэй болохоор тэр 2-ыг харсан хүн болгон сайхан хос гэж ам уралдан ярилцана. Хоёр хос овоо сайхан амьдарч байтал шоронд олон жил сууж ааш нь эвдэрсэн Жигүүр үе үе архи уух болж уух бүртээ нас өндөрт гарсан эх, Марал хоёрыгоо зовооно. Бүр нэг удаа халамцуу ирээд ээжид нь сүү оруулаад гарах гэж байсан хажуу айлынхаа залуутай Маралыг хардаж зодсоны улмаас 2 сартай байсан Марал зулбаж их цус алдсанаас бие нь их муудаж сандаргаж үүнээс болоод Жигүүр дахиад л аавын хаалга татах дөхжээ. Харин Марал нь хөөцөлдөж байж Жигүүрийг ямар ч буруугүй. Би өөрөө л шатнаас унаад гэмтчихсэн гэж ялнаас мулталжээ. Гэвч энэ бүх зүйлээс Жигүүр 
сурагамж авах нь битгий хэл улам дордож архи уух өдрийн тоо нь нэмэгдсээр...Байнга архи ууснаас хий юм харах болж бас шоронд хэдэн жил суусных бөөр, зүрх нь өвдөх болсон тул ээжийнхээ гуйлт, Маралын ятгалгаар аргагүй эмнэлэгт хэвтэх болжээ...
Энэ бүхнийг бодох тусам тэр ухаан орсон цагаасаа өдийг хүртлэх хийж байсан бүх үйлдэл нь буруу байсаныг ухаарч амьдралынхаа ид хийж бүтээх үеээ дэмий өнгөрөөсөндөө харамсаж байлаа. Мөн дотны бүхнээ дэндүү их гомдоосноо ч ойлгож, бас нэг зүйлд дэндүү ихээр харамсана. Тэр нь муу аавынхаа газар дээр ганц удаа ч гэсэн оччихгүй яаав даа гэсэн харамсал...Ийм муу хүн тамд очихоос өөр ч яах билээ...Харин ч тэр там нь түүнийг тоож тосож авах гэж байгаа нь их юм ... Жигүүрийн нүднээс өөрийн эрхгүй  нулимс дуслан хацарийг нь даган урсана. Тэгээд өөртэйгөө:
-Хэрвээ энэ бүхэн зүүд байх юм бол би хайртай ээжээсээ, Маралаасаа хамгийн түрүүнд уучлалт гуйна. Тэд минь намайг уучилах л юм бол би бүхнийг шинээр эхэлж өөрөө амьдрах болно гэж ярьж суулаа.

/ Үргэлжлэл бий ... /



Бичсэн: luna | цаг: 17:34 | Өгүүллэг гэх үү? Юу гэх үү
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Дахиад л Баярлалаа...Маргааш үргэлжлэлийг нь оруулчих бхаа...
Бичсэн: Зочин цаг: 22:21, 2010-07-19 | Холбоос | |


urgejleliig n unshihiig tesen ydan huleej bna,, Luna j awyastaima..ih saihn bolj.. ярзайтал инээх гоё шүү
Бичсэн: OkuNa цаг: 21:02, 2010-07-19 | Холбоос | |


үргэлжлэлийг нь дэвтэр дээрээ ноороглочихсон л яваад бгаа...
оруулж амжку л бна...
Бичсэн: луна (зочин) цаг: 20:35, 2010-07-15 | Холбоос | |


Тэгээрэй хүлээж байя
Бичсэн: Jerry (зочин) цаг: 23:08, 2010-07-14 | Холбоос | |


хэхэ...баярлалаа...Үргэлжлэлийг нь удку оруулна.... хэлээ гаргах
Бичсэн: Зочин цаг: 12:36, 2010-07-14 | Холбоос | |


Халло
Сайн байна уу? Этк сайхан байна өө... Авьяастай эгч шүү...
Бичсэн: Jerry (зочин) цаг: 12:29, 2010-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax